Тэсийн сургууль цэвэр, бохир усны шугамд холбогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тэс
сумын сургуулийн хичээлийн байрыг цэвэр, бохир усны системд холбох ажил дууссан
байна. Тодруулбал, Тэс сумын ОНХС-гийн хөрөнгөөр 420 хүүхдийн суудалтай хичээлийн
байранд боловсон жорлон суурилуулж, цэвэр, бохир усны системд холбосон ажлыг
өнөөдөр улсын комисс ашиглалтад хүлээн авсан байна. Ингэснээр сумын бүх төсөвт
албан байгууллагууд нэгдсэн халаалтын системд шилжсэн байна. Тэр дундаа тус
сумын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч боловсрох, амьдрах орчин болох
хичээлийн болон дотуур байр бүгд цэвэр бохир усны
системд бүрэн холбогджээ.
Тэс сумын төвийн ерөнхий
боловсролын сургууль болон хөдөөгийн хоёр бага сургуульд нийтдээ 1000 гаруй
хүүхэд суралцдаг.