Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх үнэн бодит мэдээллийг урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-17 13:04:30

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ-ын холбогдох ажилтнууд хөдөө сумдад ажиллаж, хууль бусаар мод бэлтгэх, ан агнах, байгалийн ургамал түүж бэлтгэх чиглэлийн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

“Хууль бусаар ан агнах, мод бэлтгэх, эдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдсан, худалдан авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Иймд иргэдээс дээрх төрлийн болон байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг аймгийн МХГ-ын 70452288 тоот утсаар 24 цагийн турш хүлээн авч байна. Бодит мэдээллийг хуулийн хүрээнд урамшуулдаг тул иргэд та бүхэн байгалийн баялгаа хайрлан хамгаалж, үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна” хэмээн аймгийн МХГ-ын БОХ-ын улсын байцаагч Б.Рина хэллээ.

関連ニュース