Зүүний гэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-18 12:23:51

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Музейн хамт олон цахимаар үзмэрүүдээ олны хүртээл болгосоор байна.

Өнөөдрийн үзмэр бол зүүний гэр. Уг зүүний гэрийн их биеийг зэсээр хийж, дотор нь зүү хийх зориулалтын ховилтой мод суулгасан байна. Таг дээр нь улаан хуванцар шигтгээтэй, хоёр талдаа сэнжтэй, зэс бүстэй, гар аргаар хийсэн зүүний сав. Нүүдлийн өв соёлтой монгол эмэгтэйчүүдийн үйл мэтгэх зүү хийх зориулалттай уг савыг 1972 онд музейн ажилтан Т.Бямбадорж Увс аймгийн Сагил сумын багш С.Ганжаваас үзмэр цуглуулгаар худалдан авч сан хөмрөгт оруулжээ. Зүүний гэрний хэмжээ 7 см, өндөр нь 1 см, өргөн нь 1,5 см байна.

                                                                         

Хаш аяга

Бас нэг онцлох үзмэр бол хаш аяга. Ногоон өнгийн хашаар хийсэн уг аяга нь намхан пагдгар хэлбэртэй бөгөөд амсар нь асар нимгэн, хятад хийцийнх аж. Аяганы амсрын гадна тал, ёроол орчмоор 2 эгнээ алхан хээ сийлбэртэй. Аяганы өндөр 5,4 см, амсрын диаметр 12,6 см, суурины диаметр 9 см бол жин нь 355 грамм аж. Энэхүү аягыг 1988 онд музейн ажилтан Л.Батцэнд үзмэр цуглуулгаар Улаангом сумын иргэн Б.Сумьяагаас худалдан авч сан хөмрөгт оруулсан байна. Хэрэглэж байсан эзэн нь тодорхойгүй.

関連ニュース