Увс нуур эрэг дагуу шувууны судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай
хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Монголын шувуу судлалын
нийгэмлэгтэй хамтран өнгөрсөн долоо хоногт Увс нуурын дархан цаазат газрын Давст
сумын Хатуугийн адгаас Тэс сумын Жирээгийн голын адаг хүртэл нийтдээ 40 цэгт ус
намгархаг газрын шувуудын зүйлийн бүрдэл, тоо толгой, тархалтын судалгааг хийсэн
байна. Мөн энэ судалгааны үеэр Увс нуурын эргэн тойронд томуугийн тандалт,
хяналт шалгалтын ажлыг хийжээ.