Томскийн улсын их сургуулийн багш цахим орчныг ашиглан орос хэл заалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Томск мужийн Томскийн улсын их сургуулийн докторант багш Анна Владимировна Хизниченко Zoom программ ашиглан видео хичээл заалаа.
Уг хичээлд Улаангом сумын ЕБС-ийн орос
хэлний багш нар болон Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвийн орос хэлний дугуйлангийн
сурагчид хамрагдсан юм. Тэд аймгийн БСУГ-ын цахим сургалтын танхимд Zoom
программ ашиглан видео хичээл хийсэн бөгөөд энэ үеэр Анна Владимировна Хизниченко
багш Орос орны талаар хичээл зааж, багш нарт орос хэлний сургалтын аргазүйн
холбогдолтой эх сурвалжуудын талаар мэдээлэл өглөө. Анна Владимировна Хизниченко нь 2019 онд Увс аймагт ирж аймгийн Орос хэлний
төв дээр орос хэл зааж байсан багш бөгөөд энэ жил коронавирусний халдварт өвчний
улмаас ирэх боломжгүй болсон байна.
Видео хичээлд Томск мужийн захиргааны гадаад харилцааны
албаны мэргэжилтэн Дмитрий Ядыкин оролцсон байна. Тэрбээр 2021 онд Монгол Улс
ба ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Увс аймаг,
Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал
бодлоо хэлсэн байна.