Аймгийн Музей Ю.Цэдэнбалын лааны тосон баримал үзмэртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын Лааны тосон баримал үзмэрийн цахим нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 18-ны өдөр аймгийн Музейд боллоо.
Сангийн яам болон БСШУСЯ-ны
санхүүжилтээр бүтээсэн уг үзмэрийг “Мөнх тэнгэрийн цаг” ТББ-ын тэргүүн
Д.Дэлгэрмаа ахлагчтай уран бүтээлчид хамтран урлажээ. Нийтдээ 28 сая төгрөгийн
төсөвт өртөгтэй уг бүтээлд маршалын нүүрэн хэсэг болон хоёр гарыг лааны тосоор
урласан байна. Энэхүү үзмэрийг гурван ээлжийн хувцас дагалдаж ирсэн бөгөөд
маршалын хувцаснаас гадна хоёр ээлжийн костюм пиджак байгаа аж. Эдгээр хувцаснууд
бүгдээрээ ар талдаа цахилгаантай тул солих явцад үзмэрт ямар нэгэн эвдрэл
гэмтэл учруулахгүйгээр бүтээсэн байна.
Маршал Ю.Цэдэнбалын лааны тосон баримал үзмэрийн нээлтэд Хөдөлмөрийн
баатар Б.Жанцансамбуу, Давст сумын Сум нэгдлийн дарга байсан Ц.Магалжав нар
болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.