Хөдөлмөрийн аюулгүй байдлаар мэргэшүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сургалт энэ сарын 25-ны өдөр Улаангом хотноо болно.
Энэ
чиглэлийн сургалтыг Увс аймагт төдийлөн хийдэггүй аж. Иймээс Улаанбаатар хотоос
ирсэн мэргэжлийн хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт
явуулахаар болжээ. Сургалтын бүртгэлийг энэ сарын 24 хүртэл явуулах бөгөөд
сонирхсон хүмүүс 99925919, 99068825 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Мөн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны сургалт,
ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийх юм байна.