Зургаан суманд мод бэлтгэлийн ажил эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ онд 20919 метр куб модыг 538 га талбайгаас бэлтгэх хязгаар тогтоож өгсөн байна. Энэ хүрээнд одоогийн байдлаар Ховд, Бөхмөрөн, Сагил, Давст, Тэс, Улаангом сумын нутгаас 962 метр куб мод бэлтгээд байна.
Харин бусад суманд хуурайшилт ихтэй тул мод бэлтгэх ажлыг хуулинд
заасны дагуу 3-р сарын 10-наас 6-р сарын 15 хүртэл хориглосон байжээ. Гэхдээ хуулийн
хугацаа дууссан тул одоогоор талбай тусгаарлалтын ажил хийж байгаа бөгөөд
тус ажил дууссанаар мод бэлтгэлийн ажил эхлэх юм байна.
“Нэг шоо метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн
экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмсэн шийдвэр гарсантай холбоотойгоор
ард иргэд ухамсартай байж, энэ төрлийн хууль бус үйлдэл хийж, эдийн засаг болон
бусад хүчин зүйлсээрээ хохирохгүй байхыг анхааруулж байна” хэмээн аймгийн
БОАЖГ-ын мэргэжилтэн Э.Даваадорж хэллээ.