Нийгмийн халамжийн сангаас 32,7 мянган хүн халамж хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс сар бүр аймгийн нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад болон холбогдох газруудад хүргүүлдэг.
Энэ оны 5 дугаар сард 142 хүн ажил идэвхтэй хайж
байгаагаар шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 66 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Харин 267 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан
байна. Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас 32,7 мянган хүнд 5,7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. “Цалинтай ээж”
хөтөлбөрт 3902 эх, хүнс тэжээлийн тусламжид 8605 хүн тус тус хамрагдсан
байна.
Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 5 сард 848 эх амаржиж,
853 хүүхэд төрж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 80-аар, төрсөн хүүхэд 78-аар өссөн
үзүүлэлт гарчээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.1212.mn сайтаас болон 19001212
лавлах утас, статистик монголиа файсбүүк пэйж хаяг, статистик доогуур зураас мн
твиттер хаягуудаас авах боломжтой байна.