Нийт сонгогчдын 30,7 хувь нь саналаа өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-24 13:13:20

Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 15 тойрог болох Увс аймагт энэ өглөө орон нутгийн 06 цагаас эхлэн УИХ-ын сонгуулийн санал хураах үйл ажиллагаа үргэлжилж байна. Тус аймгийн хувьд 52140 гаруй сонгогч энэ удаагийн сонгуульд саналаа өгөх юм байна. Орон нутгийн 11 цагийн байдлаар нийт сонгогчдын 30,7 хувь саналаа өгөөд байна. Аймгийн хэмжээнд 19 сумын 92 хэсгийн хороо ажиллаж байна.

Энэ сарын 23-ны өдөр зөөврийн хайрцгаар 724 сонгогч саналаа өгчээ. Аймгийн хэмжээнд 751 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 96,4 хувь нь ийнхүү зөөврийн хайрцгаар саналаа өгсөн аж. 

関連ニュース