Ховд, Эрдэнэбүрэн суманд гүн өрмийн хоёр худгийг засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” буюу LTS-3 төслийн санхүүжилтээр Ховд аймгийн хоёр суманд гүн өрмийн худаг засварлаж хүлээлгэн өгөв.
Мерси
Кор Монгол олон
улсын байгууллагаас “Гамшгийн
эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” буюу LTS-3 төсөл хэрэгжүүлж буй.
Энэ
жилийн тухайд уг
төслийн хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Ховд сумын Баянбулаг багийн “Улааны
ар”, Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн “Шар харгана” гэх газрын гүн өрмийн хоёр худгийг засварлаж, хүлээлгэн өгсөн гэж
албаны эх сурвалж мэдээллээ.
Дээрх
хоёр худгийн засварын
ажлыг Ховд аймгийн Жаргалант
сумын “Эвлэл” ХХК-ийн
хамт олон нэг
сарын хугацаанд гүйцэтгэсэн
байна. Ингэхдээ олон жил ашиглаагүй эдгээр худгийг 95-110 метр
өрөмдөж, нөхөн сэргээсэн аж.
Энэхүү ажлын үр дүнд Ховд, Эрдэнэбүрэн
сумын 30 гаруй малчин өрхийн 36 мянга орчим мал хаваржааны бүс нутагт ундаалах,
иргэд ундны усны асуудлаа шийдвэрлэх боломж бүрджээ.