Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 13:24:10

Төв аймгийн Зуунмод хотноо энэ сарын 13-16-ны өдрүүдэд хүүхдийн олон төрөлт болон өсвөрийн  хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.  

Монголын хөнгөн атлетикийн холбоо, Төв  аймгийн хөнгөн атлетикийн холбоо, Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага хамтран  зохиож буй энэ тэмцээнд 21 аймаг, дөрвөн дүүргийн 600 гаруй тамирчин оролцож байна.

Биеийн тамир,спортын газарт 5 сарын 13-ны өдөр  болсон нээлтийн үеэр Дагвадоржийн Очирбат МУ-ын спортын мастер цол, Дундговь аймгийн БТСГ-ын дасгалжуулагч С.Цолмон,Баян-Өлгийн аймгийн дасгалжуулагч Х.Бекболот, Завхан аймгийн Нөмрөг сумын багш Д.Лхагвасүрэн нарт Монголын хөнгөн атлетикийн холбооны дээд шагнал Хөгжлийн төлөө медиаль хүртээв.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг

 

 

関連ニュース