“Миний мэдэх прокурорын байгууллага” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-08-10 18:12:35

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Миний мэдэх прокурорын байгууллага” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан байна.

Тус уралдаанд ирүүлэх эсээ бичлэгийг аймгийн Прокурорын газрын 307 тоот өрөөнд хүлээн авах ба дэлгэрэнгүй мэдээллийг 99064830 дугаарын утсаар тодруулж болох аж. Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн Прокурорын газраас байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор олон ажлыг төлөвлөн хийж байна.

Үүний нэг нь коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон энэ үед ахлах ангийн хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийт, залуу хойч үеийнхэнд сурталчлан таниулах зорилгоор энэхүү эсээ бичлэгийн уралдааныг зарлажээ.

Ташрамд аймгийн Прокурорын газар энэ оны эхний хагас жилд 2132 гомдол мэдээллийг хүлээн авч хяналт тавьж ажиллаж байна.

関連ニュース