"Эрдмийн эхлэл" сургуульд элсэлт авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Математик, физик, гадаад хэлний
гүнзгийрүүлсэн сургалттай хувийн "Эрдмийн эхлэл" ерөнхий боловсролын
сургууль аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулахаар болж, хичээлийн шинэ жилийн
элсэлтээ авч эхлээд байна.
Тус сургууль нь Увс аймгаас анх удаагаа олон улсын
боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрх авчээ. Энэхүү хөтөлбөрийг
хэрэгжүүлснээр Увс аймгийн хүүхэд багачууд улсын хэмжээнд манлайлагч, олон
улсын хэмжээнд мөр зэрэгцсэн чадварлаг төгсөгч болох юм байна. “Эрдмийн
эхлэл” сургуулийн элсэлтийн талаарх мэдээллийг 70454040, 80073900, 88638638,
86001191 тоот утсаар холбогдож тодруулах боломжтой аж. Элсэлт авах бүлгүүд нь 1-р
анги, 6-9-р анги, 10-р анги байна.