Байгаль хамгаалагч нарыг унаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-08-19 18:59:01

Увс /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанд 12 ширхэг мотоцикль олгосон байна.

Тодруулбал, ZS200-6 Нүүдэлчин маркийн 12 ширхэг мотоциклийг тус Хамгаалалтын захиргааны хамт олон өнөөдөр байгаль хамгаалагч нартаа гардуулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нарыг чанартай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажилд нь дэмжлэг үзүүлэх үүднээс ийнхүү унаагаар хангаж байгаа аж.

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа нь 14 байгаль хамгаалагчтай бөгөөд өнгөрсөн жил хоёр байгаль хамгаалагч шинээр унаатай болсон байжээ.

関連ニュース