Тариа будааны болц хараахан боловсроогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-09-11 14:17:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Баруунтуруун суманд өнгөрсөн шөнөөс эхлэн цас, бороо холилдон орсоор байна.

Цаг агаарын гэнэтийн энэхүү нөхцөл байдалд газар тариалан эрхлэгчид санаа зовниж, ургац алдах вий гэсэн айдастай байна. Энэ жилийн хувьд Увс аймаг урд өмнөх жилүүдээс харьцангуй арвин ургац авах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа юм. Өнгөрсөн сард хур бороо элбэг байсан тул одоогоор тариа будааны болц хараахан боловсроогүй, сүүн болцын төгсгөл шатанд явж байгаа аж. Хэрвээ энэ хэвээрээ цаг агаар тааламжгүй байвал газар тариалан эрхлэгчид ургац алдах өндөр эрсдэлтэй байна.  

  

関連ニュース