Аврах, гал унтраах ангийн барилгын ажил зогсонги байдалд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 12:07:38

Архангай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ОБГ-ын аврах, гал унтраах ангийн барилгыг барихаар тусгасан байдаг.  Гэвч түүний хэрэгжилт дөнгөж тавин хувьтай явж байна. 

Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээний тасаг, ГХБХБГ-ын барилга хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар бол уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “БЦХ” ХХК шалгарч угсралтын ажлыг эхлүүлсэн. 2014 онд ашиглалтад оруулах гэрээтэй боловч төсөв хөрөнгө шийдэгдээгүйн улмаас хүлээгдэж байгаа аж.

Архангай аймаг Л.Булган

 

関連ニュース