Энэ сарын 10-наас нийт нутгаар хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг УЦУОШТ-өөс танилцуулав.
Аравдугаар сарын 12-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын
урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд 07,09,10-нд
зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно.
Салхи энэ сарын 6-9-нд зарим газраар баруун, баруун
өмнөөс 12-14м/с байна. Мөн Алтайн салбар уулсаар салхи 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад
хугацаанд баруунаас 4-9м/с
байна.
Агаарын температурын
хувьд уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан
байна. Бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15
градус дулаан байна.
Энэ сарын 10-ны
өдрөөс нийт
нутгаар хүйтэрнэ. Ингэхдээ уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5
градус дулаан байна. Бусад нутгаар
шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй.