TEDx Baruun urt арга хэмжээ 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн төв номын сан, Awesome Sukhbaatar сантай хамтран 4 дэх жилдээ TEDx Baruun urt-2016 арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр оролцогчид, үзэгч сонсогчидод өөрийн санаа бодлоо хуваалцаж, сайн сайхан эерэг мэдээллийг олгодгоороо ихээхэн онцлогтой.
TEDx Baruun urt-2016 арга хэмжээний үеэр Сүхбаатар аймгийн засgг даргын орлогч Д.Хосбаяр “Яаж амжилтанд ойр байх вэ?” ДБЭХС-ийн Сүхбаатар салбарын борлуулалтын техникч В. Даваадорж “Аз жаргалтай амар амгалан амьдрах энгийн нууц юу байж болох юэ?” Академиа англи хэлний институтыг үүсгэн байгуулагч Х.Нинж-Эрдэнэ “ Англи хэл ертөнцийг харх цонх” Баруун-Урт сумын 1-р БДС-ийн 11-р ангийн сурагч Б.Батхүү “Хэрхэн өөрийгөө ялан дийлэх вэ?” Д.Түшигт-Эрдэнэ “The golden snitch” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьсан юм.
Энэхүү арга хэмжээг үзэж сонирхох, оролцохыг хүссэн иргэдийн тоо жилээс жил нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн урлагийн үзүүлбэр, цайны завсарлага зэргийг багтаажээ. Цайны завсарлагаар үзэгч сонсогчид өөр хоорондоо танилцан ярилцаж, тавигдаж буй илтгэлүүдийн сэдвийн хүрээнд өөр хоорондоо харилцан ярилцдаг байна.
Т. Одончимэг