Согтууруулах ундаа худалдсан ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-18 18:16:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед согтууруулах ундаа худалдсан Хэрлэн сумын "Өсөх-Оршихуй" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.


Тодруулбал, аймгийн Засаг даргын 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн А/515 дугаартай захирамжийн хоёр дахь заалтыг зөрчсөн тул тус хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг ийнхүү цуцалсан аж.


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед иргэд, ААН, албан байгууллага бүх нийтээрээ Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу гаргасан хорио цээрийн дэглэмийг чанд баримталж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

 

関連ニュース