Авьяаслаг Сүхбаатарчууд шоуны ялагчаар Н.Гантулга тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн шилдэгийн шилдэг авъяастныг тодруулaхаар бүтэн нэг сарын турш, 3 шаттайгаар зохион байгууллагдсан Авъяаслаг Сүхбаатарчууд шоу маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Сүхбаатар аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус шоуг MGS энтертаймент дуу бичлэгийн студиэс зохион байгуулсан. Сүхбаатар аймгийн 13 сумаас бүхий л насны авъяастангууд шоунд оролцжээ. Нийт 60 гаруй авъяаслаг уран бүтээлчид оролцсон байна. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг фэйсбүүкээр явуулж хамгийн олон like share цуглуулсан хүмүүсээс 2-р шатанд 15 оролцогчийг шалгаруулсан юм. 2-р шатанд шалгарсан шилдэг оролцогчдын дунд Гала тоглолтыг аймгийн Жаахан шарга театрт зохион байгуулж шилдэгийн шилдэг оролцогчоо тодруулсан юм.
Аймгийн хэмжээнд анх удаа зохион байгууллагдаж байгаа, нөгөө талаараа өндөр шагналын сантай шоу гэдэг утгаараа оролцогчид болоод үзэгчид ихээхэн ач холбогдол өгчээ. Авъяаслаг Сүхбаатарчууд шоуны анхны ялагчаар Н.Гантулга шалгарчээ. Тэрээр хамраараа лимбэ үлээхээс гадна лимбэ, аман хуур, гитар, бөмбөр гээд 4 хөгжмийг нэгэн зэрэг тоглодог. Харин дэд байрыг 2-р БДС-ийн дэргэдэх үлээвэр хөгжмийн Акорд хамтлаг, гутгаар байрыг 3-р БДС-ийн 11-р ангийн сурагч Б. Сумъяа эзэлжээ.
Т. Одончимэг