Баян-Өлгийд сар шинийн өдрүүдэд 13 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-15 11:14:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын 12-14-ний буюу шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд 13 хүүхэд шинээр төржээ. 

Үүнээс 12 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт, нэг хүүхэд Ногооннуур сумын Эрүүл мэндийн төвд төрсөн байна.

Тэдгээр хүүхдүүдийн 6 нь хүү, 7 нь охин бөгөөд бүгдийнх нь биеийн байдал сайн байгаа ажээ. 

関連ニュース