Цагааннуур тосгонд 240 хүүхдийн багтаамжтай сургуулийн шинэ байр ашиглалтад оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд барьсан 240 хүүхдийн багтаамжтай сургуулийн шинэ байр, биеийн тамирын заал энэ сарын 3-ны өдөр ашиглалтад орлоо.
Хичээлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд
аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өлгий сумын Засаг
дарга Д.Есболат, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауре нарын албаны
хүмүүс оролцож, тосгоны иргэдэд баяр хүргэлээ.
Тус байрыг барихад шаардагдах 2,3
тэрбум төгрөгийг 2019 онд улсын төсвөөс шийдвэрлэсэн юм. Харин барилгын ажлыг "Көшелик" компани гүйцэтгэж товлосон хугацаанд багтаан дуусгажээ.
Аймгийн төвөөс 70 км алслагдсан Цагааннуур
тосгонд сургуулийн шинэ барилга ашиглалтад орсноор хөдөөгийн хүүхдүүд
стандартын шаардлага хангасан тохилог орчинд суралцах боломж бүрдэж байна.