Оюутан залуусын амралтад зориулан бүжгийн тэмцээн зохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-14 11:50:35

Оюутан, залуучууд зуны амралтад зориулж  орчин үеийн бүжгийн "dance " open party - ийг Ховд аймгийн хүүхдийн Паркд 6 сарын 9 - ний  орой Ховд аймгийн ХДТеатрын залуу уран бүтээлчид зохион явууллаа.

Залуусын орчин үеийн бүжгийн  party-д ХДТ-ын залуу уран бүтээлчдээс гадна шинэ залуу бүжгийн хамтлагууд оролцсон байна.

Үүнээс гадна dance battle болон хөгжөөнт тэмцээн уралдаан болон олон surprise-ууд явагдлаа. Чөлөөт бүжиг  үнэ төлбөргүй бөгөөд, бүжиглэх сонирхолтой залуус нэгэн доргио үдшийг театр урлагийн мэргэжлийн бүжигчидтэй хамтдаа  өнгөрүүллээ.

Залуучуудын очих газар ваар, цэнгээний газар бус чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, шинэ бүжиг сурч, урлаг гоо сайханы мэдрэмж төрүүлэх чухал арга хэмжээ болж чадлаа.

А.Бямбасүрэн

関連ニュース