850 гаруй төрийн албан хаагч сонгуулийн ажилд зүтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 08:41:12

 

Aрхангай аймгийн хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн аймаг, 19 сумын сонгуулийн хороо, санал авах 104 байранд 850 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна – гэж аймгийн сонгуулийн хорооны дарга Б.Лхàгâасүрэн хэллээ.

Тэд үндсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр давхар алба хашиж байгаа аж. Эдгээр албан хаагч ид цалин дээр нь урамшуулал олгох юм.

Тус аймагт зургадугаар сарын 14-ний байдлаар, УИХ-д нэр дэвшсэн 13, аймгийн ИТХ-д нэр дэвшсэн 79 нийт 92 хүний сонгуулийн сурталчилгаанд ажиллах шадар туслах, жолооч нар сонгуулийн хороодоос үнэмлэхээ авч, ажилдаа оржээ.

                                                                                                  Архангай аймаг.Л.Булган           

関連ニュース