Архангайн олимпиадын медальтнууд улам олширлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 15:28:01

2015-2016 оны хичээлийн жилд Архангай аймгийн ЕБС-ийн сурагчид улсын болон олон улсын олимпиадаас 153 медаль хүртлээ гэж аймгийн БСГ-аас мэдээллээ. 

Тухайлбал:  Олон улсын математикийн “Кенгеру-2016” олимпиадад тус аймгийн 14 сургуулийн 539 сурагч оролцсоноос 23 нь медалийн эздээр шалгарсан бол монгол бичгийн улсын уралдаанаас алтан медаль нэг, мөнгөн медаль хоёр, тусгай байрын шагналыг дөрвөн сурагч хүртжээ. Улсын физикийн багийн олимпиадаас зургаан багийн багш сурагч медальд хүрчээ. 

Түүнчлэн Монгол Улсын төрөлжсөн олипиадаас монгол хэл, математикийн хичээлээр тус бүр нэг хүрэл медальтан, урлагийн төрлөөр таван медальтан төрөн гарсан байна.   

Архангай аймаг. Л.Булган
 

関連ニュース