Төлөөлөгчдийн танхим Капитолын халдлагыг шалгах хороо байгуулахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-05-20 15:57:04

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим энэ оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын байранд болсон халдлагыг мөрдөн шалгах хороо байгуулах тухай хуулийн төслийг лхагва гарагт баталжээ.


Энэхүү баримт бичгийг Бүгд найрамдах намын 35 хууль тогтоогч дэмжсэнээр 252-175 саналын харьцаатайгаар баталсан байна. Одоо уг хуулийн төслийг Сенатын танхимд хэлэлцэх юм.


Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Капитолын халдлагыг мөрдөн шалгах “есдүгээр сарын 11-ний халдлагыг” шалгасантай ижил хороо байгуулахыг хоёрдугаар сард уриалжээ. Тэрбээр захидалдаа, хууль тогтоогчид эмх замбараагүй байдал хэрхэн үүүсэн чин үнэнийг тогтоох хэрэгтэй хэмээн бичсэн байна.


Нэгдүгээр сарын 6-нд буюу Конгресс одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены саналыг баталгаажуулахаар цугларах өдөр Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид Капитолын байр луу халдсан юм. Ийнхүү үүссэн эмх замбараагүй байдлын улмаас таван хүн амиа алдсан билээ. 

関連ニュース