Сургуулийн гадна талбайн модон дээр шувууны үүр байршуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өчигдөр сургуулийнхаа гадна талбайн модон дээр шувууны үүр байршуулжээ.
Тодруулбал, Ховд
аймгийн “Ногоон байгаль” эко клубийн гишүүдийн санаачилга, дэмжлэгтэйгээр Жаргалант
сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн эко клубийн сурагчид хамтран
сургуулийн гадна талбайн модон дээр шувууны үүр тогтоох ажлыг хийсэн байна. Ингэхдээ
сурагчид нийт долоон сургуулийн модон дээр 14 ширхэг шувууны үүр байршуулжээ.
Шувууд өөрсдийн
хэрэгцээнд тохирсон янз бүрийн үүрийг ашигладаг. Энэ нь өндөг, ан амьтдыг
хамгаалах зорилготой. Иймээс Ховд аймгийн “Ногоон байгаль” эко клубийн гишүүд
сурагчдад шувуу хамгаалахын ач тус, онцлог, зарим шинж байдлын талаар мэдээлэл (сургалт)
хийжээ.
Сургуулиудын эко клубийн сурагчид цаашид тус үүрэнд ямар
төрлийн шувуу ирэх, нүүдлийн шувуудын үр төлийг дулаан байлгах, аюулгүй орчинд
өсөж торних явцыг танин мэдэх, судлахаар төлөвлөсөн байна.
