Дэвид Кэмерон огцрох болсноо зарлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /Die Welt/. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон ирэх 10 дугаар сард албан тушаалаасаа огцрохоор болсноо мэдэгдлээ.
Дэвид Камерон бүх санал асуулгаар ЕХ-ноос гарахыг дэмжигчдийн санал давамгайлсны дараа ийнхүү мэдэгдэл хийжээ.
Тэрбээр ирэх гурван сарын хугацаандаа албан тушаалдаа хэвээр байх юм. ЕХ-ноос гарах нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг Кэмерон анхааруулж, тус холбоонд гишүүн хэвээр үлдэхийн төлөөх хөдөлгөөнийг удирдаж байсан юм.
“Одоо улс оронд маань шинэ удирдлага хэрэгтэй” хэмээн Консерватив намын улс төрч хэлжээ.
Тэрбээр мөн цааш нь “Би улс эх орондоо хайртай. Эх орноо удирдаж байсан минь нэр төрийн хэрэг юм. Ард түмэн та бүгдийнхээ сонголтыг хүндэтгэн үзэх болно” гэжээ.
Х.Сарнай