Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 50-д хүрэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэж
50-д хүрэв. Сүүлийн 24 цагт таван суманд 55 тохиолдол шинээр бүртгэгдсэний
хамгийн олон буюу 49 нь Баруун-Урт суманд байна. Өдөрт бүртгэгдэх халдварын
тоо нэмэгдсэнээр дагаад эмнэлгийн ачаалал дахин ихэсч байна.
Одоогоор халдварын улмаас
ЭМБ-д 73 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй 7, хүүхэд 10 байгаа
аж. Эмчлүүлэгсдийг биеийн байдлаар авч үзвэл хөнгөн 47, хүндэвтэр 25, хүнд нэг
иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Дархлаажуулалтын нэмэлт гурав
дахь тунгийн хамрагдалт 58 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дөрөв дэх тунд иргэд
хараахан хамрагдаж эхлээгүй байна.