Цаазын ялыг хэрэгжүүлдэг ямар ч улсыг ЕХ-ны гишүүнээр элсүүлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-07-19 11:58:20

БАКУ. /Kazinform/. Цаазын ялыг хэрэгжүүлдэг ямар ч улс Европын Холбооны /ЕХ/ гишүүн байх боломжгүй гэж тус холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини өчигдөр мэдэгдсэн байна.

Турк улс цаазын ялыг сэргээхээр төлөвлөж байгаа талаар түүнээс асуухад тэрбээр хариулахдаа “Би нэг зүйлийг маш тодорхой хэлье. Цаазын ялыг гүйцэтгэдэг ямар ч улс орон ЕХ-ны гишүүн байх боломжгүй” гэжээ.

7 дугаар сарын 15-ны орой Турк улсад цэргийн эргэлт хийх оролдлого гарсан билээ. Хэсэг цэргийн албан хаагчид хэлэхдээ, засгийн эрх мэдэлд өөрсдийнх нь гарт шилжсэнийг мэдэгдсэн юм.  Гэвч бослого гаргасан тэдгээр хүмүүс 7 дугаар сарын 16-нд бууж өгчээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, цэргийн эргэлт хийх оролдлогын явцад 265 хүн амь үрэгдсэн байна.

Х.Сарнай


 

関連ニュース