11 хүний биеийн байдал хүнд, 149 хүн хүндэвтэр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-02-01 10:04:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр коронавирусний халдварын 85 тохиолдол батлагдлаа. Одоогоор эмнэлэгт 360, гэрт 1161 иргэн эмчилгээтэй байгаагаас 11 хүний биеийн байдал хүнд, 149 хүн хүндэвтэр байна.

Мөн 36 жирэмсэн эх, 0-18 насны 390 хүүхэд эмчлүүлж байна. Сар шинийн баяраар иргэн бүр хариуцлагатай байж, хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалан гэр гэртээ шинэлэхийг Эрүүл мэндийн газраас уриалж байна. 

関連ニュース