Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд түргэн тусламжийн 23463 дуудлага хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-11 10:49:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагууд 2021 оны жилийн эцсийн байдлаар түргэн тусламжийн 23463 дуудлага хүлээн авч үйлчилжээ.

Нийт дуудлагын 6802 буюу 29 хувийг алсын дуудлага, 293 буюу 1,2 хувийг осол, гэмтлийн дуудлага тус тус эзэлсэн байна.

Тус аймгийн хувьд түргэн тусламжийн дуудлагын тоогоор аймгуудаас Сэлэнгэ аймгийн /27942/ дараа ордог аж. 

関連ニュース