ОХУ “С-400” пуужингийн систем Крымд байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-13 14:38:06

МОСКВА. /ВВС/. Агаарын хамгаалалтын “С-400” пуужингийн системийг Крымд байрлуулна гэж ОХУ-ын Зэвсэгт хүчин мэдэгджээ. Крымд хамгаалалтын пуужингийн систем байрлуулах шийдвэрийг Украины асуудалтай холбоогүй бөгөөд хоёр улсын байдал хурцдахаас өмнө энэ шийдвэрийг гаргасан байсан гэж ОХУ тайлбарласан байна.

Үүнээс гадна ОХУ Крымд үй олноор хөнөөх зэвсгийн халдлага эсэргүүцэх цэргийн сургуулилт хийхээр болжээ.

ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн билээ. Харин өнгөрсөн долоо хоногт ОХУ, Крымд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан террористуудыг баривчилсан гэж мэдэгджээ. Энэ ажиллагааны үеэр Оросын нэг цэрэг, цагдаагийн нэг нууц ажилтан амиа алдсан байна.

Хэрвээ энэ хямрал дордвол ОХУ Украинтай дипломат харилцаагаа таслахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.

Д.Нямтулга

関連ニュース