ХОВД: Малчдын бэлтгэсэн өвсний чанар өмнөх жилүүдээс муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Одоогийн
байдлаар Ховд аймгийн Чандмань, Цэцэг, Дарви, Зэрэг, Мөст, Ховд, Жаргалант
суманд худалдааны чиглэлээр
хивэг, улаан тэжээл авч ирж, борлуулж байна. Нэг
уут буюу 25 кг
хивэг 21-23 мянган төгрөг, улаан тэжээл 40 кг нь 42-43 мянган төгрөгийн үнэтэй байна.
Малчдын бэлтгэсэн өвсний чанар өмнөх
жилүүдээс маш муу, хур шар хулс голдуу хадлан хийж, зарим нь ердөө хулс боосон
байна. Газар
дээрээ үнэ нь 8500-9000 төгрөг.
Ховд
хотод орж ирэхээрээ нэг ширхэг боодол өвс 10500 төгрөгийн үнэ хүрч байна.
Өвсний
чанарын хувьд Буянт, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн суманд яг адилхан. Харин
Булган сумын хадлан арай илүү чанартай, гэхдээ Булган суманд сайн чанарын ногоон пресс буюу нэг боодол
өвс нь 14-15 мянган төгрөгийн үнэтэй
байна.
Нарийн ширхэг бүхий өвстэй зарим прессийг хадлан бэлтгэгчид зах зээлд гаргахыг яарахгүй, үнэ
өсөхийг хүлээж байна. Энэ
нь их хэмжээтэй биш, 20 мянган
ширхэг орчим гэж тооцож байна.
Зарим
суманд бизнесс эрхлэгчид 40, 50, 60 тонн тэжээл авч ирж нөөцөлсөн гэх мэдээлэл байгаа боловч одоогоор борлуулах үнийг тодорхой
гаргаагүй байна.