ӨВӨРХАНГАЙ: Хужирт дахь Цаг уурын өртөөг албаны шинэ байртай болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт сум дахь Цаг уурын өртөө алба шинэ барилгатай боллоо. Хангайн бүсийн агаарын төлөв байдалд байнгын хяналт тавьж, судалгаа шинжилгээ хийж, цаг уурын бодит мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах, сэрэмжлүүлэх чухал үүрэгтэй тус албаныхан 1946 онд анх байгуулагдсан цагаасаа нэг барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
Тиймээс алба хаагчдын ажлын ая
тухтай байдлыг бүрдүүлэх, техник төхөөрөмжийг стандарт нөхцөлд байршуулах
үүднээс 130 м2 талбай бүхий 10х6 хэмжээтэй, 5 өрөө, 2 давхар барилгыг улсын
төсвийн 400 гаруй сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулжээ.
Барилгын ажлыг "Сонор Гуа Солюшн" ХХК хугацаанаас нь 10 сарын өмнө гүйцэтгээд
байна.