ӨВӨРХАНГАЙ: 15 сумын ЗДТГ-т киоск машин суурилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 15 суманд киоск машин шийдвэрлээд байна. Сумдын ЗДТГ-т уг цахим машиныг суурилуулснаар иргэд төрийн үйлчилгээг шуурхай, хялбар байдлаар авах нөхцөл бүрдэж, цаг хугацааны болон эдийн засгийн бодит хэмнэлтийг үзүүлэх юм.
Аймгийн хэмжээнд төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг
цахимжуулж, албан хэрэг хөтлөлт, албан бичгийг цахимаар солилцох системийг
нэвтрүүлсэн ба программ ашиглалт 80-аас дээш хувьтай байна. Одоогийн байдлаар нутгийн захиргааны 15
байгууллагын 67 үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлж, 184
үйлчилгээг цахимаар хүргэж байгаа аж.