Ш.Абэ Умард Солонгосыг эрс буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-09 12:16:17

ТОКИО. /Kyodo/.  Пхеньян тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэн байж болзошгүй гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Умард Солонгосыг эрс буруушаалаа.

Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “ийм үйлдлийг Япон улс тэвчихгүй бөгөөд эсэргүүцлээ хатуу илэрхийлнэ” гэв.

Абэ хэлэхдээ “Умард Солонгос тав дахь удаагаа цөмийн туршилт хийсний улмаас байгалийн бус, зохиомол газар хөдлөлт болсон байж магадгүй болохыг Цаг уурын агентлаг илрүүлсэн” гээд “манай улс зохих арга хэмжээ авахын тулд АНУ болон Өмнөд Солонгостой хамтран ажиллана” гэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “манай улс бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн. Бид Умард Солонгост хариу арга хэмжээ авах асуудлыг АЗ-ийн бусад гишүүн улсуудтай хамтран хэлэлцэнэ” гэсэн байна.

Г.Доржханд

 

関連ニュース