СҮХБААТАР: ЭЕШ-д 600 гаруй сурагч орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс орон даяар ЭЕШ эхэлж байна. Тус аймгийн хэмжээнд 2022-2023 хичээлийн жилд 12 дугаар ангийг 540 сурагч төгсжээ. Эдгээр төгсөгчид бүгд ЭЕШ өгөх бөгөөд түрүү жилийн төгсөгчидтэй нийлээд нийт 600 гаруй сурагч энэ удаагийн шалгалтад орж байна.
Мөн суурь боловсролыг эзэмшин төгссөн 1025 сурагчаас 75 хувь нь аравдугаар ангидаа
элсэх бол үлдсэн хэсэг нь МСҮТ-д суралцах
сонголтыг хийжээ.
Шалгалталд орж буй
сурагчдын дийлэнх нь математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлийг сонгожээ. Нэг
сурагч 4-5 хичээлээр шалгалт өгөх тохиолдол их
байсан бол сүүлийн жилүүдэд сурагчид маш сайн төлөвлөж байгаад сонголтоо хийж, яг л зорьсон сургууль,
мэргэжлийнхээ дагуу хичээлээ сонгон судалж, шалтгалтдаа бэлдэн орж байгааг
онцолж байлаа.
Мөн эдгээр өдрүүдэд аймгийн БШУГ-аас өнгөрч буй хичээлийн жилийн ололт амжилт, ахиц
ирэх хичээлийн жилд юун дээр илүү анхаарах шаардлагатай байна гэдгээ шат шатандаа хэлэлцсэн зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байна.