ОРХОН: Дунд, ахлах ангийн бүх сурагч стандартад нийцсэн ширээ, сандалтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/.
Энэ онд орон нутгийн төсвийн 2,2 тэрбум
төгрөгөөр ерөнхий боловсролын 17 сургуулийн 6-10 дугаар ангийн 282
танхимын ширээ, сандлыг шинэчилж байна. Тус ширээ сандлыг “Сухайт хайрхан” ХХК орон нутагт нийлүүлж
өнөөдрөөс сургуулиуд
анги, танхимдаа суурилуулж байна.
Нийт 5072 ширээ, 10144 сандлыг шинэчилснээр нийт
сурагчийн 92 хувь буюу 22018 сурагч стандартад нийцсэн шинэ ширээ, сандалтай
болж байна.
Мөн Жаргалант сумын ерөнхий боловсролын
сургуулийн 4 анги танхимд Орон нутгийн хөгжлийн сангаас 46 сая төгрөгөөр
60 ширээ, 60 сандлыг “Чандмань
эргэл” ХХК нийлүүлсэн байна.