ДАРХАН-УУЛ: "Тэгш оролцоо-2023" төвийн бүсийн хүүхдийн чуулган болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-22 08:16:31

Дархан /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын хүүхдийн зөвлөл, Скаутын холбоо хамтран төвийн бүсийн таван аймгийн хүүхэд, залуусыг хамруулсан "Тэгш оролцоо-2023" бүсийн чуулганыг зохион байгуулж байна.




"Нэгдүгээрт хүүхэд" аяны хүрээнд Дархан-Уул аймгийн "Зулзагын гол" хүүхдийн зусланд болж буй уг чуулганы үндсэн хөтөлбөрийн хүрээнд “Сайн байна уу?-Зуслан минь”, "Хамтдаа бүтээцгээе", Хүүхдийн зөвлөлийн өдөр”, Монгол бахархал”, “Баяртай зуслан минь хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа өрнүүлж таван өдөр үргэлжлэх ажээ.




Хөтөлбөрт Хөвсгөл, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн манлайлал болсон хүүхдүүдийн төлөөлөл, Монголын хүүхдийн зөвлөл, Дархан-Уул аймгийн хүүхдийн зөвлөлийн 280 орчим хүүхэд оролцож байна.




Тус чуулганд Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих чиглэлээр өртөөчилсөн сургалт, open mic, майхант өдөрлөг, кино үзвэр, галын наадам гээд олон сонирхолтой үйл ажиллагаа болохоос гадна Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүнийг сонгох сонгууль болох ажээ.



関連ニュース