ХОВД: Баяр наадмын сорилго барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадамд зодоглох бөхчүүд “Тунгалаг буянт” гал дээр жил бүр бэлтгэл хийдэг. Энэ жилийн хувьд тус гал дээр таван гэртэй 30 гаруй бөх байрлан бэлтгэл хийж байна.
Өчигдөр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102
жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын өмнөх Сорилго барилдаан зохион байгууллаа.
Тус барилдаанд Мөст сумын
харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Чандмань сумын харьяат, аймгийн нэмэх харцага
Э.Эрдэнэбаяраар манлайлуулсан 56 бөх оролцов.
Ингээд аймгийн арслан Ц.Адъяа
түрүүлж, аймгийн нэмэх харцага Э.Эрдэнэбаяр үзүүрлэсэн байна. Мөн Дөргөн сумын харьяат, аймгийн начин
Т.Эрдэнэдалай, Чандмань сумын харьяат, аймгийн начин Д.Балжинням нар их шөвөгт
шалгарлаа.