ХОВД: Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-09 13:02:09

Жаргалант /МОНЦАМЭ/.  Үндэсний их баяр наадамд зориулсан хүндэтгэлийн жагсаал, хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо. 

Тус
үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, төр нийгмийн ахмад зүтгэлтэн, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилтын манлайлагч байсан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. 

Энэ үеэр Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүллээ. Ийнхүү Ховд аймгийн баяр наадам эхэлж байна.   

Энэ өдөр Үндэсний их баяр наадамд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт болох тул орон нутгийн иргэд хөдөлмөрчдийг өргөнөөр оролцохыг уриаллаа. 

関連ニュース