Бээжинд хүчтэй аадар борооны улмаас 11 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БЭЭЖИН. /Xinhua/.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүчтэй
аадар бороо орсны улмаас 11 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй болоод байна гэж тус хотын эрх баригчид өнөөдөр мэдээллээ.
Бээжингийн Мэньтоугоу, Фаншань дүүргүүд байгалийн гамшигт хамгийн их өртсөн бөгөөд амиа алдагсдын дөрөв нь Мэньтоугоу, хоёр нь Фаншань дүүрэгт бүртгэгджээ. Мөн Чанпин дүүрэгт дөрвөн хүн, Хайдянь дүүрэгт нэг хүн амь эрсэдсэн гэж Бээжингийн Үер, ган гачгийн уршгийг арилгах газраас мэдээлсэн байна.
Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 27 хүн сураггүй болоод байгаагийн 13 нь Мэньтоугоуд, 10 нь Чанпинд, дөрөв нь Фаншаньд бүртгэгджээ.
“Доксури”
шуурганы улмаас Хятадын нийслэлд долоодугаар сарын 29-нөөс хойш хүчтэй аадар
бороо үргэлжлэн орж байгаа бөгөөд ялангуяа хотын баруун, баруун өмнөд, зүүн
хэсгээр ширүүн бороо орж байна.
Мягмар гаргийн
өглөөний 06:00 цагийн байдлаар, Бээжинд дунджаар 257.9 мм хур тунадас, хотын
бүсэд дунджаар 235.1 мм хур тунадас унажээ. Харин Мэньтоугоу, Фаншань
дүүргүүдэд дунджаар 470.2 мм, 416.6 мм хур тунадас унасан байна.
Одоогийн байдлаар хүчтэй аадар борооны улмаас нийслэл хот даяар 127 мянга орчим оршин суугчийг нүүлгэн
шилжүүлжээ.