Европын орнууд Нижерээс иргэдээ нүүлгэн шилжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /Euronews/.
Франц, Итали, Испани улсууд Нижерээс
иргэдээ нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Нижерийн цэргийн хунт өнгөрсөн
долоо хоногт засгийн эрхийг гартаа авснаа мэдэгдсэн юм.
Францын Гадаад
хэргийн яам Нижерийн нийслэл Ниамей хот дахь Францын Элчин сайдын яамны байрыг
онилон хүч хэрэглэсэн явдлыг иргэдээ нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргах болсон
шалтгааны нэгээр нэрлэжээ.
Түүнчлэн Нижерийн
агаарын орон зай хаагдсан нь Францын иргэдийн тус улсаас гарах боломжийг
хязгаарласныг Гадаад хэргийн яам тэмдэглэсэн байна. Нижерийг орхин явах
хүсэлтэй Францын болон Европын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа мягмар
гарагт эхэлнэ гэж уг мэдэгдэлд дурджээ.
Мөн Германы
Гадаад хэргийн яам Францын эрх баригчдын санал болгож буй нүүлгэн шилжүүлэх
онгоцонд суухыг Нижер дэх иргэддээ уриалсан байна. Италийн Гадаад хэргийн сайд Антанио Тажани
мөн Итали улс Нижерээс иргэдээ нүүлгэн шилжүүлэх нислэгийн үйл ажиллагааг
зохион байгуулахаа “Twitter”
хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Үүний зэрэгцээ
мягмар гаргийн орой Испанийн Гадаад хэргийн яам Нижерээс иргэдээ нүүлгэн
шилжүүлэхээ батлан мэдэгдсэн байна. Ийнхүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаа мягмар
гаргаас эхэлж, Европын бусад орнуудын иргэдийг хамруулах төлөвтэй байна.