ХОВД: Зарим суманд бэлчээрийн ургамлын ургалт зогсонги байдалд оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 10
хоногт ихэнх нутгаар хур тунадас орсон боловч бэлчээрийн
ургамлын ургалт эргэж сэргэхгүй байна.
Сумдад бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3-12 см байна. Нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага хэвийн, 40 орчим хувь нь дунд
зэргийн зуншлагатай байна. Өөрөөр хэлбэл, Жаргалант, Чандмань,
Зэрэг, Дарви, Манхан, Мөнххайрхан, Дуут, Ховд, Цэцэг сумын нутгаар зуншлага
хэвийн, бусад сумын нутгаар зуншлага
дунд зэрэг болж байгаа юм.
Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 23-43 хувь байгаа нь хуурайшил ихтэйг харуулж байна. Ихэнх хугацаанд халуун, салхи ихтэй, чийг бага байгаагаас ургамлын ургалтад таагүй нөлөөлж, бэлчээрийн ургамлын ургалт зогсонги байдалд орж удааширсан. Ургамал үзүүрээсээ шарлаж хатах, таана, хөмүүл гэх мэтийн ургамал хатаж унах зэрэг гэмтэл ажиглагдаж байгаа талаар мэргэжилтнүүд хэллээ.