ХӨВСГӨЛ: Гурван чиглэлд хяналтын пост ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гурван чиглэлд хяналтын пост ажиллаж эхэллээ.
Мөрөн сумын Хилэнтийн гүүр, Тариалан сумын Намнангийн ар, Хатгал тосгон гэсэн 3 чиглэлд хяналтын пост 24 цагийн турш ажиллаж, иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл өгч, хяналт шалгалт хийж байна.
Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Шинэ-Идэр,
Арбулаг, Галт, Рашаант сумдын нутаг буюу аймгийн нийт нутаг дэвсгэрийн 16 хувь
нь тарваган тахлын байгалийн голомттой юм.
Тарваган тахлын байгалийн голомт 1983, 1999, 2007, 2015 онд Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумдад идэвхжиж , хүний өвчлөлийн 8 тохиолдол бүртгэгдэж 2 хүн нас барж байсан ажээ.