ӨВӨРХАНГАЙ: Аймгийн 81 сургууль, цэцэрлэгт 35 мянга гаруй хүүхэд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн 32 ЕБС-д 23525 сурагч мөнгөн хонхныхоо дуунаар анги танхимдаа хүрэлцэн ирээд байна. Энэ жил 2296 сурагч 1 дүгээр ангид элсэн орж байгаа юм.
Аймгийн хэмжээний 49 СӨББ-д 7086 хүүхэд суралцаж байгаа ба 2682 хүүхэд шинээр бүртгүүлэн оржээ. 700 гаруй оюутан суралцаж буй аймгийн Политехникийн коллежид энэ хичээлийн жилд 820 оюутан шинээр элсэж байна. Эдгээр боловсролын байгууллагад 82 багш эрдэм мэдлэг олгох гэгээн үйлс, үйл хэргээ эхлүүллээ.
Аймгийн Засаг даргыг түр орлон
гүйцэтгэгч И.Доржсүрэн “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийн хичээлийн шинэ жилийн
нээлтэнд оролцож, багш, сурагчдад баяр хүргэн боловсролын салбарт төрөөс болон аймгаас
баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл хүргэлээ.