ХОВД: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-04 23:56:35

Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллах үеэрээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, нээлтийн ёслолд оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулж байгаа нь энэ юм.

Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгуулснаар орон нутагт 30 гаруй ажлын байр бий боллоо.  

Энэхүү төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл засал зэрэг олон талт үйлчилгээ үзүүлнэ. 
Цаашид Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд тусламж, үйлчилгээ авах боломжтой.


Хөвсгөл, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барих ажил эхэлж байгаа тухай албаны эх сурвалжууд онцоллоо.     


関連ニュース