АРХАНГАЙ: 2023-2024 оны хичээлийн жил 4 улиралтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-05 08:01:09

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн тухайд 2023-2024 оны хичээлийн жилийн хувьд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан нь онцлог байлаа.

 

Уг тушаалаар хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар шинэчлэн баталсан бөгөөд "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль”-ийн дагуу хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус хуульд заажээ.


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023-2024 оны хичээлийн жилийн зорилгыг “Хамтын оролцоо, үнэлгээний үр дүнд суурилан цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах” хэмээн тодорхойлсон байна.

 

Уг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд 14 заалт бүхий зорилтыг энэхүү хичээлийн жилд хэрэгжүүлэн ажиллах юм.

 

Архангай аймгийн хувьд салбар яамны зорилго, зорилттой уялдуулан сургуулийн өмнөх болон боловсролын салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг “Хамтын оролцоо, үнэлгээний үр дүнд суурилан цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах” хэмээн тодорхойлж, уг зорилгын хүрээнд 15 заалт бүхий зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөжээ.


Заримыг дурдвал:

 

-Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтан, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, тэдний оролцоотой хэрэгжүүлэх;

 

-Малчин болон алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг хувилбарт сургалт, үйл ажиллагаагаар дэмжих, 5 настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулан сургуульд элсэн суралцах бэлтгэл хангах;

 

-Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг шинэчлэн тогтоож, аймаг, дүүрэг бүрд хоёр хүртэл ахлах сургуулийг 2024-2025 оны хичээлийн жилээс хичээллүүлэх бэлтгэл хангах;

 

-Тэгш хүртээмжтэй, тэгш боломж олгосон, хамтын хариуцлагатай байх суурь зарчимд тулгуурлан байршлаас хамаарсан үйлчилгээний чанарын ялгааг бууруулж, хүүхэд бүр гэртээ ойр байрлах цэцэрлэг, сургуульд хамрагдах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх,

 

-Тэгш хүртээмжтэй, тэгш боломж олгосон, хамтын хариуцлагатай байх суурь зарчимд тулгуурлан байршлаас хамаарсан үйлчилгээний чанарын ялгааг бууруулж, хүүхэд бүр гэртээ ойр байрлах цэцэрлэг, сургуульд хамрагдах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зэрэг 15 зорилтыг дэвшүүлээд байна.

関連ニュース